Монгол Улсын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жил
Цаг уур, ус судлалын салбарын 60 жил
Хэрэглээний математикийн салбарын 30 жилийн
ойн баярт зориулсан "Хэрэглээний математик 2022" зургаа дахь удаагийн, эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш, оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол болон практик хэрэглээ, цаг уур, ус судлал, уур амьсгал, хүрээлэн буй орчин, экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч буй бэрхшээлийг математик арга, аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
2022 оны 11 сарын 1 — 2022 оны 12 сарын 4
2022.12.05
2022 оны 12 сарын 10 Бямба гараг
МУИС-ийн Төв номын сан